Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монголчуудын бүтээсэн, монгол хэлтэй GPT ашиглалтад орсон талаар мэдээллээ.
Тодруулбал, ЦХХХЯ-аас монгол хэлээр хариулдаг “MongolGPT”-ийг санаачилсан хувийн хэвшлийг дэмжиж, ашиглалтад оруулав. Эхний ээлжид “MongolGPT” нь Шил ажиллагааны хүрээнд нээлттэй болсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүрээнд ажиллах юм байна. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал "Хиймэл оюун ухаан нь ямар нэг зүйл нуухгүй, бөөрөнхийлөхгүй, шууд хариулдгаараа онцлог. Шил ажиллагааны хүрээнд “MongolGPT”-ийг нэвтрүүлснээр мэдээллийг илүү хялбар авах боломжтой боллоо. Ингэснээр Засгийн газрын авлигатай тэмцэх тэмцэл ихээхэн хувь нэмэр оруулна" гэсэн юм.
GPT гэж юу вэ
Generative Pre-Trained Transformer буюу байгаа датандаа үндэслэн асуултад хариулдаг хиймэл оюун ухаан.
Хэрхэн ашиглах вэ
Shilen.gov.mn сайт руу нэвтэрнэ.
Асуулт асуух хэсэгт дарж, ашигт малтмалын зөвшөөрөлтэй холбоотой асууна.
Оюу толгой ХК хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг вэ
Мэдээллийн дагуу "MongolGPT"-ийг хэрэглэж үзээд "Оюутолгой хэдэн тусгай зөвшөөрөлтэй вэ" гэж асуухад "Оюутолгой нийт 14785.94 га талбайд 3 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буюу лицензтэй. Та дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоос руу орж үзнэ үү" хэмээн хариулж байна.
Сонирхуулахад
Сэтгэгдэл үлдээх