3x3 сагсан бөмбөгийн ААШТ-д Монгол Улсын шигшээ баг оролцож байна

О.Пүрэвсүрэн
2024-03-27

FIBA-ын 3х3 сагсан бөмбөгийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 27-31-ны өдрүүдэд Сингапур улсад болно. Тэмцээнд 23 орны эрэгтэй шигшээ баг, 20 орны эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцох юм. 

Уг тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцохоор очсон бөгөөд эрэгтэйчүүдийн шигшээ баг чансааны хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн шигшээ баг гуравдугаарт бичигдэж байна. Манай эрэгтэй багийн хувьд А.Ананд, А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа гэсэн бүрэлдэхүүнтэй. Харин эмэгтэй багийн хувьд Азийн наадамд мөнгөн медаль хүртсэн Ө.Индра, Б.Ариунцэцэг нар болон О.Хулан, М.Цэрэнлхам нар багтжээ. 

Манай улсын эрэгтэй шигшээ баг өнгөрсөн жил Австралийн багийг ялж, Ази тивийн хоёр дахь түрүүгээ авсан. Тус бүрэлдэхүүнд байсан Э.Дөлгөөн, О.Энхбаатар, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар энэ удаагийн тэмцээнд бэртэл гэмтэл болон зарим шалтгааны улмаас багтаагүй. Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээ баг нь Азид чансаагаар тэргүүлэгч найман орны нэг учир үндсэн тэмцээний хэсгийн шатны эрхээ шууд авсан.

Эрэгтэй шигшээ баг Тайландтай, эмэгтэй шигшээ баг Малайзтай тоглоно

Эрэгтэй төрлийн 

А хэсэгт Хятад, Сингапур, 

В хэсэгт Монгол, Тайланд, 

С хэсэгт Япон, Филиппин, 

D хэсэгт Шинэ Зеланд, Катарын шигшээ багууд тоглоно.

Эмэгтэй төрлийн 

А хэсэгт Хятад, Тайвань, Сингапур, 

В хэсэгт Япон, Тайланд, 

С хэсэгт Монгол, Малайз, 

D хэсэгт Шинэ Зеланд, Австралийн шигшээ багууд багтжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe