Дэлхий даяар уур амьсгал хувьсан өөрчлөгдөхийн хэрээр усны хомсдол, газрын доройтол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудал манай орныг тойрч бус дайрч байна. Манай улсын нийт газар нутгийн 80 орчим хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртөөд байна.
Тэгвэл Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17-р бага хурал буюу COP17 энэ жил манай улсад анх удаа зохион байгуулагдах гэж байгаа билээ. Үүний хүрээнд COP17 зохион байгуулах Үндэсний хороо болон НҮБ-ын харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хамтарсан ажлын хэсэг хангайн бүсийн төрийн байгууллагууд болон орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалт Архангай аймгаар эхэлж Баянхонгор аймгаар өндөрлөлөө. Уулзалтаар бүс нутгийн байгаль орчинд тулгамдсан асуудал болон орон нутгийн санал санаачилга, шийдлүүдийг хэлэлцсэн юм.
COP17 бага хурал нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд ган гачиг, цөлжилт, газрын доройтлыг чухалчлан хэлэлцдэг цор ганц олон талт гэрээ юм. Тус конвенц анх 1994 онд батлагдсан бол манай улс 1996 онд нэгдсэн байдаг. Энэхүү томоохон хэмжээний уулзалт манай улсад зохион байгуулагдснаар бид байгаль орчны тулгамдсан асуудал болон санал, санаачилгуудаа олон улсад танилцуулж, хөрөнгө оруулалт татах боломжууд нээгдэх юм.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын төслийн ахлах ажилтан Д.Мөнхтуяа:
Архангай аймаг
Архангай аймаг нь хангайн бүс нутгийг дагасан ойт хээрийн уулархаг бүс нутаг юм. Тус аймгийн цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, сүүлийн жилүүдэд цаг уурын нөхцөл байдал хүнд байгаа аж. Өвөлдөө их хэмжээний цас орж, хавар зундаа хур тунадас багатай, аадар бороо их орж байгаа тул эдгээрийг дагаад зуд, ган гачиг, үер усны гамшиг зэрэг асуудлуудтай тулгарч байна. Ган зудтай холбоотойгоор ой хээрийн түймэр нэмэгдэж, улмаар ховор төрөлд ордог амьтан, ургамал багасах болсныг аймгийн Байгаль орчны газар онцоллоо.
Тус аймгийн хувьд улсдаа малын тоо толгой өндөр аймгийн нэгт ордог бөгөөд сүүлийн нэг жил улсын хэмжээнд тэргүүлжээ. Үүнийг дагаад бэлчээрийн даац ч хэтэрчээ.
Аймгийн бэлчээрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал, аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Доржсүрэн:
Малчдын төлөөлөл Д.Пүрэв-Очир:
Өвөрхангай аймаг
Өвөрхангай аймаг нь хангай, хээр, говийн гэсэн гурван бүс нутагтай. Нийт хүн амын 70 гаруй хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд 14 аймаг, 70 гаруй сумдад отор нүүдэл хийн аж төрдөг. Тус аймгийн Байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдийн хэлснээр сүүлийн жилүүдэд цаг уурын нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байгаа бөгөөд өвөл их хэмжээний цас орж, сүүлийн гурван жил зудад нэрвэгджээ. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд аянга, хуй салхины осол нэмэгдсэн хэмээн аймгийн онцгой байдлын газраас мэдээллэсэн юм. Эдгээрийг дагаад малчин ардын эрүүл мэнд болон сэтгэл зүйн байдал доройтох болсныг онцоллоо.
Малчдын төлөөлөл Д.Жаргал:
Ойн нэгжийн дарга Ц.Батгэрэл:
Өвөрхангай аймгаас 17-р бага хурлаар дамжуулан хүргэж буй нэг онцлох төсөл бол Таац нуурын голдирлын шулуутгалын ажил юм.
Тус нуур нь нүүдлийн шувуудын хуран цугладаг, реликт цахлайн үржил явагддаг ганц нутаг аж. Гэсэн ч энэхүү нуур ширгээд хэдийн зургаан жил өнгөрчээ. Таацын нуураас гадна сүүлийн жилүүдэд говийн бүсэд зуншлага тааруу байгаа учир булаг шанд тодорхой хэмжээгээр тасрах болжээ.
Баянхонгор аймаг
Аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтний хэлснээр одоогийн байдлаар тус аймгийн газар нутгийн 98 хувь нь цөлжжээ. Уг судалгааг тэд жил алдалгүй хийдэг байна.
Малчдын төлөөлөл Ц.Лхүндэнбат:

Баянхонгор аймагт уул уурхайн үйл ажиллагаа их явагддаг байна. Харин хариуцлагагүй компаниудын ажлаас үүдэн газрын доройтол болон бусад асуудал багагүй үүсэж байгааг аймгийн байгаль хамгаалагч онцоллоо. Мөн сүүлийн жилүүдэд аймаг даяар ямааны тоо толгой ихсэж байгаа бөгөөд тус аймаг 2025 оны байдлаар хоёр сая гаруй ямаатай гэж тоологджээ. Малын тоо толгой ийн өсөж, бэлчээрийн даац хэтрээд буй нь газрын доройтолд нөлөөлж буй ч нөгөө талдаа малчдын орлого, амьжиргаа малын тоо толгойтой нь салшгүй холбоотой байдаг талаар бусад мэргэжилтнүүд онцоллоо.
Богд сумын засаг дарга Л.Ганаа
Сэтгэгдэл үлдээх