Линдси Клэнсигийн хуучин нөхөр Патрик Клэнси анх удаа түүнийг уучилсан талаараа ярилаа

.Graph
2026-09-22

Линдси Клэнсигийн хуучин нөхөр Патрик Клэнси анх удаа олны өмнө гарч, CBS телевизийн ярилцлагад орлоо. Энэ үеэрээ Патрик хуучин эхнэрээ уучилсан хэмээн ярихаас гадна интернэт дээр өөрийнх нь эсрэг байгаа хүмүүсийн дайралтын талаар ам нээлээ. 

Патрик Клэнси энэ талаар ярихдаа "Би асар олон удаа 'алуурчин ээж’, ‘хүүхдийн алуурчин’, 'мангас' гэх гарчгуудыг олж харсан. Гэхдээ эдгээрийн аль нь ч үнэн байгаагүй. Түүнийг үүрд өөрийгөө зүхэж, шаналж амьдраасай гэж хүсээгүй учраас уучилсан” хэмээн анх удаа олны өмнө ярилаа. 

Хэргийг эргэн сануулахад, Линдси Клэнси нь 2023 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр нөхрөө хэсэг зуур эзгүй хойгуур гурван хүүхдээ дасгалын туузаар боомилон хөнөөж, амиа хорлох оролдлого хийсэн. Тухайн үед Линдси хоёрдугаар давхрын цонхноос унасан тул одоо бэлхүүснээсээ доош саажсан байдалтай буй. 

Тэрээр одоогоор Тьюксберигийн сэтгэцийн эмнэлэгт хоригдож байгаа бөгөөд гэм буруугаа хүлээсэн ч өмгөөлөгчид нь түүнийг төрсний дараах сэтгэл гутралд автсан үедээ ямар нэг дуу хоолой сонсон ухамсаргүйгээр уг хэргийг үйлдсэн гэж үзээд байгаа юм. Харин прокурорууд түүнийг ухамсартайгаар төлөвлөж хийсэн гэж буруутгаад байна. 

Энэхүү хэрэг АНУ-ын иргэдийг хоёр хувааж, нэг хэсэг нь Линдсиг дэмжин Патрикигийг аллагт буруутгаж байна. Патрик хэрэг гарснаас хойш хэсэг хугацааны дараа Нью-Йорк рүү нүүж шинэ эхнэр болох Рэйчел Данистай гэрлэсэн юм. Саяхан тархсан тэдний хамт буй зурагт түүний эхнэр бие давхар харагдсан нь үзэн ядагчдын улам идэвхжүүлсэн. Энэ мэтчилэн байдлаар Патрик руу дайрч буй ч Линдси Клэнсигийн гол өмгөөлөгч Кевин Реддингтон саяхан орсон ярилцлагаараа дамжуулан Патрикийг буруутгахгүй байхыг хүсэж “сайн аав, сайн нөхөр” байсан гэж залруулжээ. 

Уг хэргийн шүүх хурал есдүгээр сарын эхээр болсон ч 12 тангарагтны шүүгч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй улмаас шүүх хурлыг хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. 

11 шүүгч Линдси Клэнсигийг цагаатгахыг хүссэн бол үлдсэн нэг шүүгч гэм буруутай гэж үзсэн. Дараагийн шүүх хурал есдүгээр сарын 29-нд Массачусетс мужийн Плимут хотын Дээд шүүхэд болно. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe