Х.Тэмүүжин: Ямар ч тохиолдолд гэрч, баримт хоёрыг хамгаалах ёстой

.Graph
2026-11-16

Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

“Х.Нямбаатар маш ноцтой, хариуцлагатай мэдээлэл өгсөн. Шалгах хуулийн процесс явах байх. Гэхдээ ямар ч тохиолдолд гэрч, баримт хоёрыг хуулиар хамгаалах ёстой. Гэмт хэрэгт оролцсон ч гэсэн, хэргээ хүлээгээд мэдүүлгээ өгье гэвэл гэрчээр тогтоож хамгаалах ёстой. Гэвч гэрч хохирогчийг хамгаалах Тахарын албыг татан буулгасан. Авлигачид айсандаа тэр. Авлигын гол пирамид дотор хуулийн байгууллага пирамид болоод зогсож байна. Өгсөн хүн нь тодорхой, авсан улстөрчдийн нэрс ч ил боллоо. Зөөвөрлөсөн мөнгөний зураг, машины дугаар сери ч тодорхой байна. Х.Нямбаатар ч тэр, С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Энхбаяр бүгд л Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүмүүс шүү дээ. Харилцан үг шидэлцэж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдуудын үг бол зүгээр нэг хов жив биш. МАН авлигад живсний нотолгоо. МАН-ын хулгайч улстөрчид төрийг хүчгүйдүүлж байна. Тиймээс эл асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй” хэмээсэн юм.

Түүнчлэн МАН хулгайтайгаа шударгаар тэмцэж чадахгүй бол улс төрийн дараагийн алхмаа хийх хэрэгтэй. Ер нь энэ явдал ужгирвал Монголын Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуулийн хүрээнд гаргаж тавина. Цаашдаа Ардчилсан намын бүлэг хянан шалгах түр хороо байгуулж, бүх оффтейк гэрээг ил болгоно. Үүнд Засгийн газар хамтрах ёстой хэмээх шаардлагыг Ардчилсан намын 42 гишүүн санал нэгтэйгээр тавьж байна гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe