Э.Бат-Амгалан: Нийслэлд 5000 яндан нэмэгдсэн

.Graph
2026-11-16

Засгийн газраас 2027-2030 онд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орон сууцны хүртээмжийг нэмэх, өрхийн орлогод нийцсэн орон сууцаар иргэдээ хангах зорилготой эл хөтөлбөрөө Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан орон нутгийнханд танилцуулах ажилдаа оржээ. Түүний эхний саатсан өртөө Дархан-Уул аймаг байв.  Тэрбээр “Засгийн газар 2027 онд 1.8 их наяд төгрөгийн ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлнэ. Ингэхдээ эх үүсвэрийн 50 хувийг нь орон нутгийнханд олгоно.  Тэр дундаа Дархан-Уул аймгийн 2000 иргэнийг ипотекийн зээлд баталгаатай хамруулна” хэмээснийг Дарханыхан алга ташин хүлээж авлаа. 

2027-2030 онд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ

2027, 2028, 2029, 2030 онд нийт 60 000 өрхийг ипотекийн зээлд хамруулна. Үлдсэн 40 000 мянган өрхийг дахин төлөвлөлтөд хамруулж, хуульд заасан жишгээр газрыг нь чөлөөлөх замаар орон сууцтай болгохоор төлөвлөжээ. Чөлөөлсөн газарт хувь тохирч ААНБ-уудыг оруулах нь. Ингэхдээ 2027 онд 3600 өрх, 2028 онд 8000 өрхийг байртай болгох зэргээр шат дараатайгаар хэрэгжүүлэх юм байна. 2029, 2030 онд газар чөлөөлөлтийн ажлыг түлхүү хийж, 100 000 өрхийг байртай болгох төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэх гэнэ.  Дээрх он жилүүдэд ипотекийн зээлийг 20 жилийн хугацаатай олгох юм. 

Өнгөрсөн 12, 13 жилийн хугацаанд 135 мянган өрхийг ипотекийн зээлд хамруулсан байна. Гэсэн ч нийслэлд 5000 яндан нэмэгдсэн гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хэллээ. Энэ удаа Засгийн газар 100 000 айлыг орон сууцтай болгож, 50 000 яндан буулгахаар төлөвлөсөн байна. 

Одоогоор Баянхошуу, Шархад, Солонго 1,2 болон Сэлбэ, 1008 айлын орон сууц зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй. Эдгээр төсөлд хэн хэн хамрагдах боломжтой талаар мөн сайд танилцуулсан. 

Сүүл гаргасан судалгаагаар орон сууцгүй өрхийн тоо 410 000 гэж гарчээ. Тэдгээрээс 270 000 нь ипотекийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Харин үлдсэн нь орлогоо нотолж чадахгүй иргэд гэнэ. Тиймээс орлогоо нотолж чадахг 150 000 иргэнийг эхлээд зээлд хамруулж, түрээслээд өмчлөх хэлбэрээр байр олгох төлөвлөгөөтэй гэнэ. Харин 123 000 өрхөд өөр нөхцөл санал болгох талаар Э.Бат-Амгалан сайд хэлсэн.  


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe