Криштиану Роналду зургаан дэлхийн аварга дараалан гоол оруулж түүх бүтээлээ

.Graph
2026-06-24

Португал-Узбекистаны тоглолт эхэлснээс ердөө долоо дахь минутад Криштиану Роналду эхний гоолоо орууллаа. Энэ нь түүний бүх цаг үеийн ДАШТ-д оруулж буй ес дэх гоол юм.

Ийнхүү тэрбээр зургаан дэлхийн аваргад оролцож, дараалан гоол оруулсан анхны хөлбөмбөгчин болж түүх бүтээлээ.

Португалын ахлагч Криштиану Роналду КР7 2006 онд нэг, 2010 онд нэг, 2014 онд нэг, 2018 онд дөрөв, 2022 онд нэг, 2026 онд хоёр гоол оруулаад байна. Ингээд Роналду болон Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси нар зургаан удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дараалан оролцсон тоглогчид болж түүх бүтээлээ. 

Узбекистаныг 5:0-оор буулгаж авсныхаа дараа 41 настай Роналду "I'm back! I'm back!" "Би эргэн ирлээ" хэмээн хэллээ. Мөн ярилцлагадаа Португал хэлээр: 

Би үнэхээр баяртай байна. Гэхдээ хамгийн чухал нь манай багийн хийсэн зүйл болон бидэнд өгсөн итгэл юм. Мэдээж хувийн амжилт сайхан ч миний зорилго бол багийнхаа зорилгыг л биелүүлэх. Маш хүнд амаргүй долоо хоног байлаа. Олон нийтийн зүгээс манай багийн нийт тоглогч болон дасгалжуулагчид маш хатуу хандаж шүүмжилсэн. Гэхдээ үргэлж л ийм байдаг. Би мэргэжлийн тамирчин болоод хэдийн 23 жил өнгөрчээ. Багийн хожигдол бүрт "Роналду дуусжээ, хөгширчээ" гэцгээдэг. Харин хожил бүрд "Роналду шилдэг нь" гэдэг. Харин өнөөдөр би болон манай баг хүссэн хариултаа өгч чадлаа.  

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe