Сүүлийн үед болж буй үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байр сууриа илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ард түмэн үзэж байгаа байх. Сүүүлийн нэг сар зарим гэмт бүлэглэлийн нөхөд над руу эрээ цээргүй дайралт хийж, Ерөнхийлөгчийг ард түмнийг гутаан доромжилж байна. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг эрхэм хүндтэй алба хашдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч. Ерөнхийлөгч рүү дайрна гэдэг Гадаад харилцаа хамтын ажиллагаа руу халдаж байна.
Миний алба хариуцлагатай алба гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Гэтэл хүн үнэмшихийн аргагүй зүйл ярьж байна. Чимээгүй харлаа. Ярих, ярихгүй гэж юм байна. Байнга утас ухаад хараад байж чадахгүй юм. Монгол Улсад хүн биш хууль засаглана. Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаад Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөд үнэн худлыг тогтоолго гэсэн. Санал нэг байна. Би Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгнө.
Би 17 настайдаа эх орондоо тангараг өргөсөн хүн. Би улсаасаа хулгай хийж, худлаа ярьж үзээгүй. Харин алдагдаад байсан Эрдэнэт үйлдвэр, Бор өндрийн уурхай, Ноён уул, Салхитын мөнгөний орд зэргийг эргүүлэн авчирсан. Иргэн болоод хэвлэлийнхэнтэй уулзаад бүгдийг нь сайхан ярьж өгнө. Одоо Ерөнхийлөгч болохоор ярих ярихгүй юм бий.
Сэтгэгдэл үлдээх