Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын өрхүүдийг цахилгаан халаалтад шилжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжүүлж ирсэн шөнийн цахилгааны хөнгөлөлт хэвээр үргэлжилж байна.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж ирсэн уг тарифаар нэг өрх сард 300 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Улмаар гуравдугаар сарын 31-нээр уг шөнийн цахилгааны хөнгөлөлт дуусах бөгөөд энэ үед 1.5 сая төгрөг хэмнэсэн байх нь. Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт оройн 21.00 цагаас өглөөний 09.00 цагийн хооронд үйлчилдэг.
Мөн энэ жилээс 380 В-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон өрхийн хөнгөлөлт эдлэх хэрэглээний дээд хэмжээг сард 3000 кВт.ц болгон нэмэгдүүлжээ.
Тодруулбал, 380 В-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон өрхүүд өмнөх өвлийн адил сард 3000 кВт.ц хүртэлх шөнийн хэрэглээндээ хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна. Өнөө жил цахилгааны шөнийн хөнгөлөлтөд 289 563 өрх хамрагдаж байна.


Сэтгэгдэл үлдээх