Халзан бүрэгтэй ордод Монгол орны газрын ховор элементийн нийт нөөцийн 40 хувь агуулагддаг бөгөөд судалгааны ажил хамгийн ахицтай урагшилж буй төсөл юм.
Тус ордын чулуулгаас эцсийн бүтээгдэхүүн боловсруулахад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн бага байх аргыг судлах зорилготой Хагас үйлдвэрийн туршилтын ажлыг олон улсад газрын ховор элементийн туршилт судалгаагаар мэргэшсэн, дэлхийн инженерийн гигант Вүүд /Wood/ компанийн удирдлага дор Канадын Эс Жи Эс /SGS/ итгэмжлэгдсэн лаборатори гүйцэтгэж байна.
Уг туршилтын ажил 90%-д хүрч, эцсийн бүтээгдэхүүнийхээ анхны дээжийг энэ сард Монгол Улсад хүлээн авлаа.
Сэтгэгдэл үлдээх