Гана удганы хараал Англид нөлөөлсөн үү

.Graph
2026-06-25

Өчигдөр Даллас Аргентиний ахлагч, 10 дугаартай Лионель Месси Австрийн эсрэг хоёр гоол оруулан хөлбөмбөгийн ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч (18 гоол) болсон билээ.

-Харин өнөөдөр Португалын ахлагч Криштиану Роналду Узөекистаны хаалганд хоёр гоол хийснээр зургаан ДАШТ-д гоолдсон анхны хөлбөмбөгчин болж шуугиуллаа.

-Тэгвэл маргааш Бразилийн #10 Нэймар Шотландын эсрэг 90 минут тоглоход ч бэлэн буйг ахлах дасгалжуулагч Анчелотти мэдэгдлээ. Хэрэв маргааш Нэймар талбайд гараад гоол оруулбал сүүлийн 20 жилийн дэлхийн хөлбөмбөгийн хамгийн тод гурван од маань гурван өдөр дараалан дэлхийг шуугиулах нь ээ.

-Сүүлийн хоёр ДАШТ-ий финалд дараалан финалдсан Францын шигшээгийн дасгалжуулагч Дидье Дешам Норвегийн эсрэг тоглолтод багаа удирдахгүй гэдгийг Францын хөлбөмбөгийн холбоо баталлаа. Францыг шигшээг ДАШТ-ий алт, мөнгөн медальд хүргэсэн Дешамын ээж нь нас барсан тул Франц явж, салах ёс гүйцэтгэхэд оролцохоор болсон байна.

-Англи Ганатай 0:0 -ээр тэнцэхийн өмнө Ганын алдартай удган Нана Кваку Бонсам шигшээ багаа хожигдуулахгүйн тулд Английн багт "хараал" хийнэ. Гэхдээ хэн нэг тоглогчийг гэмтэж бэртээхгүй. Харри Кэйнийг зогсоохоор "ажиллаж" байна гэж мэдэгдсэн тухай олон хэвлэл мэдээллээр мэдэгдэж байна.

ФИФА болон шүүгчийн талаар хурц шүүмжилсэн Парагвайн телевизийн тайлбарлагч Хорхе Верагийн ДАШТ-ийг сурвалжлах мандатыг ФИФА-аас хүчингүй болгосон байна. Парагвай-Туркийн тоглолтод Альмиронд улаан хуудас өгсөн талбайн шүүгч Иван Бартоныг " Хулгайч, хулгайч Бартон. Тэд хөлбөмбөгийг "алж" байна. ФИФА чи хөлбөмбөгийг "алж" байна. Инфантино чи энэ бүхэнд хариуцлага хүлээх ёстой!" гэж шууд дамжуулалтын үеэр ярьсан ажээ.

-ФИФА-г сэтгүүлчдийн эрхэнд халдлаа, цензур, дарангуйлал тогтоож байна хэмээн шүүмжилж байна.

-Лионель Месси өнөөдөр ( 6.24-нд) 39 нас хүрч байна.

-Мексик, АНУ, Аргентин, Колумб, Франц, Норвеги, Германы багууд хасагдах шатанд тоглох эрхээ аваад байна.

-АНУ-ын засгийн газраас Ираны багийг тоглолт болохоос  хоёр хоногийн өмнө АНУ-д ирэхийг зөвшөөрлөө.

-Ираны баг Мексикт байрлаж , тоглолтын өдөр л АНУ-д ирээд, тоглолт дуусангуут явах хязгааралттай байсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe