Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөхгүй юм бол хөлбөмбөгийн тодоос тод од байгаад ч яах билээ. Дэлхийн аваргын бүх цагийн үеийн түүхэн дэх хамгийн олон гоолыг оруулсан хөлбөмбөгчин боллоо, Месси. Зургаан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гоол оруулсан анхны хөлбөмбөгчин боллоо, Криштиану Роналду. Аргагүй түүхэн хосгүй амжилт. Гэхдээ энэ бүгдийг сэтгүүлчид, мэргэжлийн аналистууд, хөлбөмбөгийн "гүн хордлоготнууд" л үнэлнэ, цэгнэнэ.
Харин дийлэнх хөлбөмбөг сонирхогчид бол Мессиг, Криштиану Роналдуг, Неймарыг зүгээр л ногоон талбай дээр тоглохыг нь харахыг л хүсдэг. Амжилт, рекордоос илүү хөлбөмбөг хэмээх гайхамшигтай спортын амтыг мэдэрч, тод гялалзах тоглогчдыг "амьдаар нь" хараад л сэтгэлийн цэнгэлийг олж, баяр баясгаланд умбадаг юм.
Өнөөдөр Бразил-Шотландын тоглолт дээр удаан хугацаанд Селесаогийнхоо шар өмсгөлийг өмсөөгүй Нэймар энэ ДАШТ-ий анхны тоглолтоо хийлээ. Нэймар гоол хийсэнгүй, рекорд тогтоосонгүй.
Гэхдээ цэнгэлдэх дүүрэн мянга мянган хөгжөөн дэмжигчид , цэнхэр дэлгэцээр үзэж буй сая сая хүмүүсийг цэнгүүллээ. Хөлбөмбөг бол дэлхийн хүн төрөлхтний зохиосон хамгийн гайхамшигтай тоглоом. Хамгийн олон хүнийг баясгаж буй энэ сайхан "амьтдыг" харахаар хайрлахгүй байхын аргагүй, аугаа юмаа аугаа юм.
Сэтгэгдэл үлдээх