Украины цохилтууд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилсны улмаас шатахууны хомсдол үүсэж, засаг захиргааны нийт субъектуудын 2/3-т нь нийлүүлэлтийн тасалдал, худалдан авалтын хязгаарлалттай нүүр тулаад байна.
Үүгээр зогсохгүй дизель түлшний экспортдоо бүрэн хориг тавих асуудлыг хэлэлцэж эхэлсэн талаар тус улсын Засгийн газар мэдээллээд байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний импортын 95 хувийг ОХУ дангаараа хангаж байна.
Тэгвэл энэ асуудлаар салбарын сайд Г.Дамдинням “ОХУ-д гарч буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөөлөхгүй” гэлээ. Учир нь тэрээр тус улстай уйгагүй хэлэлцсэний эцэст манай улсын шатахууны үнэд нөлөөлөхгүй байхаар шийдвэрлүүлж чадсан аж.
Сэтгэгдэл үлдээх