БГД-ийн 26-р хороонд 6-р сарын 23-ны оройн 22:00 цагаас халуун, хүйтэн ус тасарч, иргэд ариун цэврийн асуудлаа ч шийдвэрлэх боломжгүй хоёр хоносон байна. Тодруулбал, Барс худалдааны төвийн модон гүүрний баруун урд болон баруун хойд талд, төмөр замын доор 50-60 жил болсон 500-ын магистрал шугамыг доторлох ажил гүйцэтгэсэн байна. Уг засварыг хийснээр дараагийн 80 жилдээ засвар хийх шаардлагагүй болно гэж УСУГ-ын инженерүүд мэдээлжээ. Засварын үеэр Алтай хотхон, Нарны хороолол, ДЭМА 11, барс гэх байршлуудад 6 зөөврийн усны машин ажиллуулж, ус түгээсэн бөгөөд иргэд 1-2 цаг дараалалд зогсон ус авчээ. Ийнхүү 48 цагийн дараа буюу 6 сарын 25-ны өглөөний 08:00 цагийн үед хүйтэн устай золгожээ. Одоогоор халуун ус ирээгүй байгаа аж.
УСУГ шугам засварын ажил дуусах шатандаа орж усыг хэвийн дамжуулж эхэллээ.
Сэтгэгдэл үлдээх