Монгол Ардын намын орон даяар өрнүүлж буй “Ардын нам- Ард түмэндээ” аяны хүрээнд МАН-ын Бага хурлын гишүүн Г.Түвдэндорж, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Ганзориг, аймгийн намын хорооны дэд дарга А.Дашбат, Хүний нөөцийн хэлтсийн улс төрийн ажилтан Т.Батзаяа нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хууль тогтоомжууд, Засгийн газрын хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Мөн Монгол Ардын намаас хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “Цахим нам 3.0” зэрэг шинэчлэлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, намын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санал асуулга, судалгаа авч, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Аяны хүрээнд намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжлан, тэдний санал бодол, зөвлөмжийг сонссон юм.

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь иргэдтэйгээ биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсон бодлого, үйл ажиллагаандаа тусгах, төр, иргэний хамтын оролцоог бэхжүүлэх зорилготой бөгөөд Сэлэнгэ аймгийн хэмжээнд үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх