2026 оны ЭЕШ өчигдрөөс буюу зургаадугаар сарын 25-аас Түүх, Англи хэлний хичээлээр эхэллээ. Энэ сарын 28-ны өдрийг хүртэл нийслэлийн 30, орон нутгийн 25 нийт 55 шалгалтын төвд Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулж байна.
Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1320 суралцагч элсэлтийн шалгалт өгч хоёр шалгуулагч 800 оноо авсан байна.
Харин англи хэлний хичээлээр 33201 суралцагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн ба улсын хэмжээнд нийт ирц 95,2 хувьтай гарчээ.
Нийт 36 шалгуулагч 800 оноо авсан байна. 800 оноо авсан сурагчдаас 100-100 буюу бүтэн оноогоо авсан гурван шалгуулагч байна.
Сэтгэгдэл үлдээх