Малчдын хүүхдийг хоёр жил цахимаар сургаж, найман настайд нь сургуульд оруулах хуулийн төслийг иргэн Б.Болороо цахим хуудастаа ийн шүүмжиллээ.
Бурхад лав галзуурсан байхаа гэдэг шиг энэ гишүүд чинь эрүүл ухаан нь хаачаа вэ? Малчдын хүүхдийг 1,2 дугаар ангид нь зайнаас, цахимаар сургах хууль санаачлаад за тэрийг нь бүр Байнгын хороо нь хэлэлцэж дэмжээд одоо чуулганаар хэлэлцэх эсэх санал хураалт явуулах гэж байна. Би ч бүр анх за арай ч ийм хуулийг байнгын хороо нь дэмжихгүй байлгүй гээд бодож байсныг яана гээч...
Зиа тэгэхээр энэ хуулийг санаачилсан болон дэмжиж байгаа, дэмжих кнопоо дарах гэж байгаа гишүүдээс дараах асуултуудыг асуумаар байна.
Хамгийн новшийн нь та нэр хэзээ ч өөрсдийн хүүхдийг ингэж сургахгүй л байхгүй юу даа.
МАН ард түмнээ ирлээ нтр гээд байсан нь энэ үү? орон нутгаар явсан чинь ийм юм хүсч байна гэнэ үү? Үгүй шдээ, ямар ч эцэг эх хүүхдийнхээ ирээдүйг бодно. Малчдыг тэнэг гэж бодоо юу ямар муухай доромжлол вэ. Сонгууль дөхөөд ирэхээр л орон нутгийнхны саналыг авах аргаа сүвэгчилж есөн шидийн хууль батална. Өмнөх сонгуулийн өмнөхөн малчдын НД-г төрөөс даана нтр гээд баталсан.
Боловсролын яамаа!!!! Малчдын хүүхдүүдийг боловсролоос хөндийрүүлэх чинь "Системийн доройтол" гэдэгт чинь орохгүй юмуу, системийнхээ төлөө бурууд дугардаггүй юмуу?
Ковидын үеийн цахим сургалтын үр дүнг илэрхийлсэн PISA, ХЭҮК-оос гаргасан хот хөдөөгийн хүүхдүүдийн боловсролын ялгааны талаарх судалгаануудыг уншсан биздээ.
Тэгвэл хотод байгаа 6,7 настнуудыг бас онлайн болгоё гээч тэдний эцэг эхчүүд ч хүүхдээ зөөх, түгжрэлд орох гээд өчнөөн асуудал байдаг. Эцэг эхчүүдийг бодож шийдвэр гаргаж байна гэж бүү худлаа ярь. Зүгээр л орон нутгийнхны ирээдүйг уландаа гишгэж байна.
Туршилт хийж, гаргуунд гаргах ёсгүй бүлэг бол "хүүхдүүд" шүү.
Сэтгэгдэл үлдээх