ДАШТ-ий түүхэн дэхь хамгийн дуулиантай гоол Марадонагийн хийсэн бөмбөгийг дуудлага худалдаанд орууллаа

.Graph
2026-06-26

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "БАЗАА"-г хүргэж байна. 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн дуулиантай гоолыг домогт Марадона 1986 онд Аргентин-Англи тоглолтын үеэр "Бурхны гараар" оруулсан байдаг. 

  • Тэгвэл "Бурхны гар" хүрсэн энэ бөмбөгийг "Heritage auctions" дуудлага худалдааны газраас худалдахаар болж, дуудах үнийг 2,5 сая ам.доллараас эхлэхээр болжээ. Тус компанийн таамаглаж буйгаар уг бөмбөг есөн сая ам.доллар хүрэх боломжтой аж.

Яг энэ тоглолтод Марадонагийн өмссөн өмсгөлийг тус компани 2022 онд 9,2 сая доллароор зарж байсан гэнэ.

  • Мексикийн хаалгач, 40 настай Гильермо Очоа зургаан удаа ДАШТ-д оролцсон анхны хаалгач боллоо. 

Гэхдээ Очоа 2006,2010 оны ДАШТ-д Мексикийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан ч нэг ч тоглолтод оролцоогүй юм. Харин 2014, 2018, 2022, 2026 оны ДАШТ-д нийтдээ найман тоглолтод хаалгаа манажээ.

Тэрбээр Чехийн эсрэг тоглолтод сэлгээгээр гараад Мексикийн шигшээ багаасаа зодог тайллаа.

  • Одоогийн байдлаар хасагдах шат буюу шилдэг 32-т тоглох нь тодорхой болсон 14 баг байна.

Тухайлбал ӨАБНУ-Канад, Нидерланд-Марокко, АНУ-Босни , Бразил -Японы багууд хоорондоо тоглох болж, Герман, Мексик, Аргентин, Австрали, Кот д Ивуар, Швейцарийн багууд учраагаа хүлээж байна.

  • Баян улсын балиашиг нь хүртэл жаргачих бололтой. Катарын хөлбөмбөгийн холбооноос 1000 орчим хөгжөөн дэмжигчдийн Qatar airways -ийн нислэг, цэнгэлдэхэд ойрхон зочид буудал, тоглолтын тасалбарыг 100 хувь даасан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe