Ланд круйзер прадо загварын шинэ эрин

.Graph
2026-06-26

Дэлхийн зах зээлд хэдийн танигдсан, Ланд Круйзер цуврал 1951 оноос хойш 170 гаруй орны хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж, 11.3 сая гаруй хувь борлогдсон (Toyota Global Data) түүхтэй. Энэхүү домогт хүлэг шинээр Ланд Круйзер 250 High болон Medium гэсэн 2 сонголттойгоор манай зах зээлд орж ирээд байна.

Юун түрүүнд, автомашины "зүрх" буюу хөдөлгүүр, хурдны хайрцаг нь хоёр хувилбарт яг ижилхэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин аль нь хүчтэй вэ гэж асуувал хариулт нь таныг гайхшруулж магадгүй юм. Учир нь хоёр хувилбар хоёул T24A-FTS маркийн inline 4 цилиндр турбо бензин хөдөлгүүрээр тоноглогдсон. Товчхондоо, тэдний 266 морины хүч болон 430 n.M(ньютон-метр) мушгих хүч нь илүү “амьд”, шаламгай мэдрэмжийг жолоодлогын турш мэдрүүлэх болно.

Тэгвэл яг хаана гол ялгаа нь оршиж байна вэ?

Үндсэндээ 4 гол ялгааг харж болох бөгөөд тус бүр өөрийн гэсэн хэрэглээний онцлогтой.

Аюулгүй байдлын систем

High загвар нь урд 8, хойно 2 буюу нийт 10 аюулгүйн дэрээр зорчигчдыг бүх талаас нь бүрхсэн. Харин Medium загвар нь урдаа 2 аюулгүйн дэртэй юм. Түүнчлэн дугуйн хийн даралт мэдрэгч, Cruise Control систем нь зөвхөн High хувилбарт багтсан.

Тав тух

Хоёр загварт тус бүр 4 бүсийн автомат кондишн байгаа ба хоёул 12.3 инчийн дэлгэц, арьсан суудалтай ирж буй. High загвар нь урд болон арын суудлуудад халаах, хөргөх системээр бүрэн тоноглогдсон бол Medium загварын хувьд зөвхөн урд талын хоёр суудалд халаах, хөргөх системтэй.

Жолоодлогын туслах функц

High загварын жолооч салхины шилэн дээрх HUD (Head-Up Display) руу харан замаасаа харц салгахгүйгээр хурдаа хянах боломжтой бөгөөд голын толь нь камераар дамжуулан арын орчныг дижитал хэлбэрээр тод харуулна. Medium загварт эдгээр нь уламжлалт энгийн толь, уламжлалт хянах самбараар байршсан. Мөн дээд нээлхий (Sunroof) болон утасгүй цэнэглэгч зэрэг шийдлүүд зөвхөн High хувилбарт багтсан байна.

Бартаат замын жолоодлого

Төвийн дифференциал түгжигч хоёуланд нь бий. Гэвч илүү хүнд хэцүү бартаа, намаг шавартай замд High загварт байх хойд тэнхлэгийн LSD түгжигч нь давуу байдлыг бий болгосноороо онцлогтой. Мэдээж бат бөх, найдвартай байдлыг бүрдүүлж чадсан Land cruiser 250 бол ямар ч замыг төвөггүй туулахад зориулагдсан, аюулгүй хүлгүүд юм. Иймд өдөр тутмын амьдралын хэв маяг, хэрэглээнээс хамааран та бүхэн Medium болон High гэсэн хувилбараас сонголтоо хийх боломжтой.

“J.D. Power болон Bloomberg-ийн судалгаагаар, Land Cruiser ангиллын машинууд худалдан авснаас хойш 3 жилийн дараа анхны үнээ 80-85% хадгалж үлддэг бөгөөд энэ нь салбарын дунджаас хол давсан үзүүлэлт аж.”

Илүү дэлгэрэнгүй үзүүлэлт болон үнийн саналыг та ЭНД ДАРЖ АВНА УУ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe