Apple хиймэл оюуны (AI) салбарын эрчимтэй өсөлтөөс үүдэн дэлхий даяар санах ойн чипийн хомсдол үүссэнтэй холбоотойгоор Mac болон iPad бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэхээр болсноо мэдэгдлээ.
Тус компани AI дата төвүүдийн хурдацтай тэлэлт нь санах ой, хадгалах төхөөрөмжийн чипийн эрэлтийг урьд өмнө байгаагүй хэмжээнд хүргэж, эд ангийн үнэ маш богино хугацаанд огцом өссөн гэж тайлбарласан байна. Иймээс өмнөх шигээ нэмэгдсэн зардлыг өөр дээрээ шингээх боломжгүй болсон тул бүтээгдэхүүний үнээ өсгөхөөс өөр аргагүй болсон гэжээ.
Шинэ үнийн дагуу анхан шатны MacBook Neo 599 ам.доллараас 699 ам.доллар, 512GB MacBook Air 1,099-өөс 1,299 ам.доллар, 1TB MacBook Pro 1,699-өөс 1,999 ам.доллар болж өссөн байна. Мөн iPad Air болон iPad Pro загваруудын үнэ ч 150-200 ам.доллараар нэмэгджээ. AI-ийн чипийн хомсдол Apple-ийг бүтээгдэхүүнийхээ үнийг дунджаар 20 хувиар өсгөхөд хүргэв.
Одоогоор iPhone-ийн үнэ өөрчлөгдөөгүй байгаа ч зах зээлийн шинжээчид энэ оны сүүлээр iPhone-ийн үнэ ч өсөх магадлалтай гэж үзэж байна. Үнийн өсөлтийн мэдэгдлийн дараа Apple-ийн хувьцааны ханш ойролцоогоор 4.5 хувиар буурсан байна.
Энэ нь AI-ийн өсөлт зөвхөн технологийн хөгжилд бус, хэрэглээний цахилгаан барааны үнийг өсгөж эхэлсний тод жишээ болж байгааг шинжээчид онцолж байна.
Сэтгэгдэл үлдээх