PhillipCapital Монголд оффисоо нээхээр боллоо

.Graph
2026-06-29

Дэлхий даяар 65 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг PhillipCapital Монголд оффисоо нээхээр боллоо.

1975 онд Сингапурт байгуулагдсан PhillipCapital нь өнөөдөр 15 улсад үйл ажиллагаа явуулж, 1.5 сая гаруй харилцагчийн 65 тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг олон улсын санхүүгийн групп юм.

Ийм хэмжээний хөрөнгө оруулалтын байгууллага Монголд төлөөлөгчийн оффисоо нээхээр шийдсэн нь манай улсын хөрөнгө оруулалтын орчинд итгэж буй бодит дохио юм.

Үр дүнд нь аж ахуйн нэгжүүд олон улсын хөрөнгө оруулагчидтай холбох, хөрөнгийн зах зээлээ тэлэх, шинэ санхүүжилтийн боломжууд нээгдэх боломж бүрдэх юм.

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe