1/16 хасагдах шатны тоглолтууд явагдлаа. Дэлхийн таван удаагийн аварга Бразил, Ази тивээс тунан үлдсэн ганц төлөөлөл Японтой учраа таарсан юм.
Япончууд сүүлийн хоёр дэлхийн аваргаар гайхалтай гоё тоглосон, энэ жил дээгүүр тоглох багуудын тоонд орж буй, дэлхийн томоохон багуудыг бүгдийг шахуу хожиж үзсэн, дасгалжуулагч, бүрэлдэхүүн тогтсон, ойлголцол, багийн ажиллагаа маш өндөр байсан.
Бразил эсрэгээрээ сүүлийн жилүүдэд уналтад орсон, сулхан бүрэлдэхүүнтэй. Гэхдээ л Бразил Америкийн нутаг дэвсгэр дээр ялагдаж үзээгүй, Дэлхийн аваргаар. Нийтдээ 10 ( 1994 онд долоо, 2026 онд гурав) тоглохдоо долоо хожиж гурав тэнцсэн.
Тоглолтын эхний хагаст бразилчууд бөмбөгийг илүү эзэмшиж тоглосон ч 29 дэх минутад Бразилийн баруун жигүүрийн хамгаалагч Данилогийн талбайн төв рүү хийсэн маш муу, оновчгүй дамжуулалтыг япончууд таслан сөрөг довтолгоонд орж, хаалга руу чиглэсэн анхны цохилтоороо л гоол орууллаа. Японы хагас хамгаалагч Кайсю Сано энэ гоолыг оруулсан юм. Бразил төвд найруулах хүн, зоригтой довтлох довтлогч байхгүй нь харагдаж байлаа.
Хоёрдугаар хагас Бразилийн шуурган довтолгооноор эхэлсэн. Хожигдож явж байгаа Бразилчууд шал ондоо тоглож эхлэв. Эцэст нь Каземиро ганган мөргөж тоог тэнцүүллээ.
Дараа нь Вини Жуниор солиотой соло хийсэн, хаалганд явуулсан, даанч шон онов.
Японы сөрөг үнэхээр аюултай байлаа.
Тоогоо тэнцүүлж авсан Бразил эргээд улайрахаа больж, Япон мөн суусаар үндсэн цаг дуусах дөхөж, бүгд л нэмэлт 30 минут болох хүлээх тэр мөчид сэлгээгээр талбайд гарсан Мартинелли хожлын гоолыг орууллаа.
Япончууд ингээд дахин нулимстай Наран ургах зүг рүүгээ буцлаа.
Эх сурвалж: Ц.Энхтүвшин
Сэтгэгдэл үлдээх