Европыг дайрсан халалт манайд ирж буй бололтой.
Маргааш буюу долоодугаар сарын 1-ний өдрөөс ихэнх нутгаар халж, говийн болон баруун бүсийн зарим аймаг сумдын нутгаар өдөртөө 36-38 градуст хүрнэ. Харин Улаанбаатарт 26-30 градус байх юм.
Мөн маргааш халж эхлэхээс өмнө 15:00 цагаас хойш Хан-Уул, Нисэх болон Био-гийн орчмоор 2-3 удаа ширүүн, устай, нартай бороо ээлжлэн орохоор байна.
Энэ долоо хоногт Европын орнуудад сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй хэт халалт болсон бөгөөд амралтын өдрүүдэд Герман, Чех зэрэг улсад 41.7 хэм давж дээд амжилт тогтоосон юм. Мөн энэ сарын 21-нээс хойш Францад хэт халалтын улмаас 1300 хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яам нь мэдээлсэн. Нас барсан иргэдийн олонх нь 65-с дээш насныхан байжээ.
Иймд жирэмсэн эхчүүд, өндөр настан, нялхас, даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ онцгой анхаарч өдрийн цагаар гадагш гаралгүй аль болох сэрүүн газарт байх, гадагш гарсан нөхцөлд шингэнээ нөхөж ус сайн ууж, наршилтаас сэргийлээрэй.
Сэтгэгдэл үлдээх