Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто групп хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг өөрчлөх хэлэлцээрт хүрлээ

.Graph
2026-06-30

Улаанбаатар хот, Монгол Улс. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто групп өнөөдөр Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасны дагуу хэлэлцээр хийж Оюу Толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто нь Онтрэ компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, ногдол ашиг хуваарилах хугацааг урагшлуулахад хамтран ажиллахаар тохиролцов.

Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон энэ талаар “Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон менежментийн зардалтай холбоотой өөрчлөлт нь Рио Тинто групп Оюу Толгойн хувьд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан түншлэлдээ тууштай хэвээр байгааг харуулж байна. Энэхүү тохиролцоо нь Оюу Толгойн бүтээн байгуулалтын төслийн эрсдэл буурч тогтвортой ажиллах уурхай болон хөгжиж буйтай холбоотой” гэв.

Оюу Толгойн хүчин чадлыг жил тутам үе шаттайгаар нэмэгдүүлж жилд дунджаар 500 мянган тонн зэс үйлдвэрлэхээр байна. Оюу Толгой үйлдвэрт 17,000 гаруй монгол мэргэжилтнүүд ажиллаж 2010 оноос хойш Монгол Улсын төсөвт нийт 6.1 тэрбум ам.долларыг төвлөрүүлээд байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe