18 нас хүрээгүй бол мопед, скүүтер, суррон унахыг хориглох хууль хэрэгжиж эхэллээ

.Graph
2026-07-01

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүүтэр, мопедын хэрэглээг зохицуулах заалтуудыг баталсан.

Тус хууль өнөөдөр буюу 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

  • Мопед, скүүтерийн жолооч явган хүний зам дээр 10 км/цагаас дээш хурдтай явсан, эсхүл явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол 100 мянган төгрөгөөр торгоно 
  • Скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцоно 
  • Скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх ба зөвшөөрсөн байршлаас бусад газар байршуулсан тохиолдолд торгоно 
  • Скүүтер, суррон, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй
  • Сурроныг 18 нас хүрсэн а ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно 
  • 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг 200 мянган төгрөгөөр торгоно 
  • Мопед, скүүтерийг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарсан хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe