Өнөө цагийн попын од Тэйлор Свифт болон NFL-ийн тоглогч Трэвис Келси нарын хурим энэ амралтын өдрүүдэд дэлхийн хамгийн том арена гэгддэг Мэдисон Скүэр Гарденд болох гэж буй нь бараг л батлагдсан. Мөн өчигдрөөс эхлэн амралтын өдөр дуустал MSG-ийн ойр орчмын замыг хаасан байгаа билээ.
Саяхан Тэйлор Свифтийн төлөөлөгч тэднийг АНУ-ын буяны байгууллагуудад 26 сая ам.доллар хандивлаж байгаа талаар мэдэгдлээ.
Энэхүү хандивыг Нью-Йорк, Лос Анжелес, Род-Айленд, Пенсильвани, Миссури зэрэг мужийн байгууллагууд хүлээн авчээ.
Түүнчлэн MSK Kids , Мемориал Слоан Кеттеринг Хорт Хавдрын Төвийн хүүхдийн хорт хавдрын хөтөлбөр, Нью-Йоркийн Их Сургуулийн Лангоны Хассенфельд Хүүхдийн эмнэлэг , Миссури мужийн Канзас Сити дэх Хүүхдийн Мерси эмнэлэгт хандиваа хүргэжээ.
Тэд үүнийг өлсгөлөнг бууруулах хөтөлбөр, хүүхдийн эмнэлэг, боловсрол, хөгжмийн санаачилга, залуучуудын зөвлөгөө, хичээлийн дараах хөтөлбөр, анхны тусламжийн дэмжлэг, амьтдын сайн сайхан байдал зэрэг олон төрлийн ажилд зарцуулахыг хүсжээ.
BBC, TMZ, CNN зэрэг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын баталгаажуулалтаар хосуудын хуримын эхний хүлээн авалт өнөөдөр эхэлсэн гэж үзэж байна. Мөн Фиби Уоллер-Бридж, Сабрина Карпентер зэрэг алдартнууд хүлээн авалтад орохоор Нью-Йоркт явж буй нь харагдсан аж.
Сэтгэгдэл үлдээх