ИСПАНИ-АВСТРИ 3:0
Өмнөх орой нь Бэй Аэриад АНУ-Босни Херцеговинагийн тоглолтыг үзээд шөнө 2-3 цаг орчим нүдний хор гаргаад Сан Рамоноос Лос Анжелес хүртэл 600 гаруй км газрыг таван цаг гаруй жолоо мушгин ирж үзсэн болохоор урам хугарлаа, Австрийн тоглолтод.
Испаничууд талбайд тун тайвнаар ноёрхож, бөмбөгийг илүү эзэмшиж, илүү довтоллоо.
Хасагдах шатанд тоглож байж австричууд тун үлбэгэр байв. 80-аад онд Кранкль, Прохазка, Пеццей гээд гоё гоё тоглогчидтой уран гоё тоглолттрй баг байсан даа.
Хасагдах шатны тоглолт дотор хамгийн "ойлгомжтой" тоглолт боллоо.
ПОРТУГАЛ -ХОРВАТ 2:1
Хөлбөмбөгийн бас нэгэн гайхамшигтай тоглолт. Юу юу болоод өнгөрөв өө гэмээр хэмнэлтэй, ямар ч зөгнөлт зохиолч таашгүй өрнөлттэй тоглолт. Хорватын хашир бурхи Перишич дархан солгой хөлөөрөө Португалын хаалгыг мялаасан бол өнөөх Криштиану Роналду " пенальтиар" оноогоо тэнцүүлсэн. КР7-ийн бас нэг гоолыг тооцоогүй (оффсайд буюу отон тоглолт байсан).
Тоглолт цаг сунгах нь дээ (90+4) гэж байхад КР7-ийн оронд талбайд сэлгээгээр гарсан Гонсалу Рамуш ганган мөргөн Португал 2:1-ээр хожлоо гэж бодоход л (90+13) хорват нь эргээд л гоолдоод ёстой л галзуу тоглолт, галзуу төгсгөл боллоо.
Мэдээж "пенальти", сүүлийн гоолын талаар маргалдсаар л байна, тэр хамаагүй. Үнэхээр гоё тоглолт болсон гэдэгтэй хэн ч маргахгүй нь ойлгомжтой. Хөлбөмбөг гэдэг чинь л энэ шүү дээ.
ШВЕЙЦАР-АЛЖИР 2:0
Тоглолт эхлээд удалгүй гоол хийж тэргүүлэл олж авсан швейцарчууд тун тэвдэлгүй тоглосоор эхний хагасын дуусгасан өод хоёрдугаар хагас эхэлмэгц хоёр дахь гоолоо оруулж, төвөггүйгээр ялалтаа дархаллаа.
Швейцарийн 20 настай хагас хамгааоагч Йоан Манзамби гээд тун сайн залуу гарч иржээ. 3 гоол +2 дамжуулалттайгаар Месси, Мбаппе, Дембеле нарын ард л гоол+дасжуулалтаар бичигдэж байна.
1/8 -ийн найман тоглолтын 6 хос тодорхой боллоо.
Парагвай-Франц, Канад-Марокко, Бразил-Норвеги, Мексик-Англи, Португал-Испани, АНУ-Бельги нар учраа таараад байна.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Сэтгэгдэл үлдээх