ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ "БАЗАА" -16

.Graph
2026-07-04

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь тэмцээний хасагдах шатны "нэгийн даваа" гал гарсан олон тоглолттой, ганган гоё олон гоолтой , ДАШТ-ий түүх, рекорд нэг бус шинэчлэгдсэн гэсэн тодотголтой болж өндөрлөлөө.

Анх гараанаас гарсан 48 багийн 2/3 нь буюу 32 баг гэр рүүгээ буцаж, шилдэг 16 баг хоёрын даваанд халз үзэхээр тодорлоо.

ДАШТ эхэлснээс хойш 88 тоглолт болж, нийт 257 гоол ( нэг тоглолтын дундаж нь 2,92 харьцангуй өндөр байна.

Цэнгэлдэхэд нийтдээ 5,7 сая хүн ( дунджаар 64 800 ) үзээд байна.

Аргентиний Месси 8 гоолтойгоор "мэргэн буучдын" жагсаалтыг хошуучилж явна. Тэрбээр мөн ДАШТ-ий түүхэнд хамгийн олон тоглолтод (30 тоглолт) оролцож, бас хамгийн олон гоол( 20 гоол) оруулсан анхны хөлбөмбөгч боллоо.

Криштиану Роналду ч зургаан ДАШТ-д гоолдсон анхны хөлбөмбөгч болж, ДАШТ-ий түүхэн дэх хамгийн ахмад насандаа плэй-оффт тоглосон болон гоолдсон рекордыг шинэчлэв.

"Сүүлчийн бүжгээ" хоёр супер од жинхэнэ үзүүштэй "бүжиглэж" рекорд дагуулсаар байна.

АВСТРАЛИ-ЕГИПЕТ 1:1 ( т.ц . 2:4 )

Ази тивийн сүүлчийн төлөөлөл "Ногоон тивийнхэн" маань Африкийн шилдэг багуудын нэг, Мо Салах тэргүүтэй "фараон"-уудыг барсангүй. 120 минутад ялагч тодорсонгүй, Египет илүү тоглосон ч ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодрууллаа. Аз од Австралийг ивээсэнгүй, хоёр тоглогч нь хаалганы дээгүүр буудаснаар Салах ба түүний нөхөд 2:4-өөр хожин дараагийн даваанд гарах боллоо.

АРГЕНТИН -КАБО ВЕРДЕ 3:2 ( н.ц)

Дэлхийн аваргын чимэг болсон бас нэгэн тоглолт. Анх удаагаа ДАШТ-д оролцсон Кабо Вердегийн шигшээ Аугаа Месси тэргүүтэй дэлхийн аваргуудад тахимаа тийм ч амар өгсөнгүй. ДАШТ-ий нээлт, 40 настай хаалгач Возинья Мессигийн гурван ч аюултай бөмбөгийг хаасан. Хоёр удаа гоол алдсан ч хоёр удаа тэнцүүлж дөнгөв, Кабо Верде.

"Ногоон хошууны арлын" хөлбөмбөгчид ногоон талбайд үүрд үлдэх амжилт тогтоогоод гэртээ харих болов. Тиймээ тэд энэ ДАШТ-д нэг ч тоглолтод үндсэн цагт ялагдсангүй хараа дээгүүр, нүүр бардам ногоон хошууны арал руугаа баатрын ёсоор буцаж байна. Месси тэргүүтэй дэлхийн аваргуудтай 111 дэх минут хүртэл тэнцүү үзлээ, гайхалтай гайхалтай.

КОЛУМБ -ГАНА 1:0

Тоглолтын эхэнд гоол хийж, тэргүүллийг авсан ч Колумб хамгаалсангүй үргэлжлүүлэн довтолсоор, илүүрхсээр итгэл төгс хожил авлаа.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe