Улсын гуравдугаар төв эмнэлэг монгол улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо

.Graph
2026-07-06

Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудын туурвисан “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний аргыг цогцоор нэвтрүүлэх” бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.    

 П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн, эмч нарын хамтын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний арга технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” бүтээлээр Монгол Улсын Төрийн соёрхол хүртлээ. Уг бүтээлийн багийг Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Монголын Анагаах ухааны академийн гишүүн, УГТЭ-ийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн ахласан юм.

Бүтээлийн багт Монгол улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны  доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн шагналт, Академич, УГТЭ-ийн Мэс заслын Ерөнхий зөвлөх Н.Баасанжав, Монгол улсын Мэс заслын Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, УГТЭ-ийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн их эмч Ц.Дамдинсүрэн, Монгол улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Зүрхний мэс засалч, УГТЭ-ийн зөвлөх эмч Д.Цэгээнжав нар ажилласан байна.

Энэхүү бүтээл нь зүрх, судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний дэвшилтэт арга технологийг Монгол Улсад цогцоор нь нутагшуулж, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэн, олон мянган иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Монгол Улсын Төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэж байгаа нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олны эрдэм шинжилгээ, инноваци, эмнэлзүйн тусламж үйлчилгээний хөгжилд оруулсан бодит үр дүн, үнэтэй хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлсний илэрхийлэл болж байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe