Баяр наадмын өдрүүдэд гаалийн байгууллага тасралтгүй ажиллана

Ц.Чимэдцэеэ
2026-07-07

Үндэсний их баяр наадмаар 10 хоног амрах хэдий ч хилийн гаалийн байгууллагууд тасралтгүй, шуурхай ажиллах талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

  • 24 цагаар тасралтгүй ажиллах боомтууд: Төмөр замын дагуух боомтууд болон агаарын хилийн Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Эрээнцав, Ханх боомтууд 

  • Бүрдүүлэлтийн цахим төв: ГЕГ-ын цахим төв баярын өдрүүдэд тасралтгүй ажиллах бөгөөд шаардлагатай ачаалалтай цэгүүд рүү нэмэлт байцаагч нарыг томилон ажиллуулна.

  • Түргэн муудах хүнс, шатахуун: Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, авто бензин, дизель түлшний бүрдүүлэлтийг ямар нэг сааталгүй, хамгийн шуурхай зохион байгуулна.

Иргэд, аж ахуйн нэгжүүд баярын өдрүүдэд бараагаа шуурхай авахыг хүсвэл тээвэр зуучийн байгууллага болон гаалийн хяналтын бүс эзэмшигчдээ хүсэлт, мэдээллээ урьдчилан өгөх боломжтой юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe