УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүний тоо 126 болж буй учир УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зарим зарчмын зүйлсийг нэмээд, өргөн барихаар шийдсэн байна.
Хуульд орж буй өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд "Сонгуулиар 95-аас дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 64 бас түүнээс дээш санал авсан намыг олонх болсон гэж үзнэ. Байнгын хороод өөрчлөгдөхгүй ч нэрийг нь бага зэрэг өөрчилнө. Байнгын хороо 19 гишүүнтэй байсныг 25 болгож, 2-оос илүүгүй байнгын хороонд харьяалагдаж ажиллахаар тусгаж байна. Ингэснээр салбараараа мэргэшиж ажиллах боломжтой болно" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх