Монгол Улсын сагсан бөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргахад хичээл зүтгэл гарган ажиллаж буй салбарын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдлаа.
Төрийн дээд одонгоор шагнуулсан эрхмүүд:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Самбуугийн Төгсжаргал, медиа менежер Дэмчигийн Лхагва-Очир нар
Алтангадас одонгоор: 3x3 шигшээ багийн хөдөлгөөн засалч, “Мөнгөнгүүр” эмнэлгийн эмч Энхбаатарын Баасанхүү нар тус тус энгэрээ мялаав.
Спортын салбар дахь томоохон амжилтууд
Сүүлийн жилүүдэд Монголын сагсан бөмбөгийн холбоо нь 3х3 төрлийн Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, U23 болон U18 Дэлхийн аварга, Азийн аварга, Дэлхийн их дуулга, Гранпри зэрэг 35 гаруй дэлхийн топ зэрэглэлийн тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулсан билээ. Түүнчлэн 5х5 төрлийн FIBA U16 Азийн аварга, эмэгтэй болон эрэгтэй шигшээ багийн Азийн аваргын урьдчилсан шат, BCL Asia, EASL болон дотоодын лигийн тэмцээнүүдийг тасралтгүй зохион байгуулж, спортын соёлыг түгээн дэлгэрүүлж байна.
Түүхэн амжилтын ард
Токио 2020 Олимпын наадамд анх удаа эрх авч оролцсон
3х3 Дэлхийн аваргын мөнгөн медаль
3х3 Азийн аваргын хошой алт, мөнгөн медаль
Азийн наадмын мөнгө, хүрэл медаль
5х5 эмэгтэй шигшээ баг Азийн аваргын IV байр
5х5 эрэгтэй шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд шалгарсан зэрэг түүхэн амжилтуудыг гаргаад байна.
Сагсан бөмбөгийн спортын хөгжил дэвшлийн төлөө тууштай хөдөлмөрлөж, төрдөө үнэлүүлж буй эрхмүүдэд нийт сагсан бөмбөгчид, хөгжөөн дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!
Сэтгэгдэл үлдээх