Монгол үндэстний төрт ёс, өв соёл, баяр наадмын салшгүй нэгэн бүрэлдэхүүн болох үндэсний сурын харваа үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын сурын харваа Урианхай, Буриад, өсвөрийн, үндэсний их сурын харваа гэсэн ангиллаар зохион байгуулагддаг.
Нийт 1280 орчим харваач үндэсний сурын талбайд хуран цуглаж, цэц мэргэнээ сорьж байна. Өнөөдөр үндэсний их сурын харваанд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 850 харваач өрсөлдөж байна.

Монголын Үндэсний Харваачдын холбооны мэдээлснээр улсын цолтой сурын харваачид 167 байна. Монгол Улсын хэмжээнд насанд хүрэгчид 5700, өсвөр үеийн 900 гаруй харваач сурын харваагаар хичээллэдэг байна.

Сэтгэгдэл үлдээх