Үндэсний Статистикийн Хорооноос “Дотоодын жуулчдын 2025 оны түүвэр судалгаа”-ны үр дүнг танилцууллаа. Судалгаагаар дотоодын аялагчдын байршсан сууц болон зардлын бүтцийг нарийвчлан гаргасан байна.
Аялагчид хаана хоноглосон бэ?
Монголчууд дотоодод аялахдаа амралтын газар болон майхныг хамгийн их сонгожээ.
32.9% нь амралтын газар, жуулчны баазад,
29.7% нь майханд,
27.7% нь найз нөхөд, хамаатан садныдаа,
5.5% нь зочид буудалд,
4.2% нь бусад (кемп, дотуур байр, ажилчдын байр гэх мэт) сууцанд байрласан байна.
Аяллын төсвөө юунд зарцуулав?
Дотоодын жуулчдын нийт зардлын гуравны нэг орчим хувийг зөвхөн зам тээврийн зардал эзэлж байгаа бөгөөд үзвэр үйлчилгээнд хамгийн бага хувийг зарцуулдаг нь харагдлаа. Зардлын бүтцийг хувиар үзүүлбэл:
|
Зардлын төрөл |
Эзлэх хувь (%) |
|
Тээврийн зардал |
30.6% |
|
Нийтийн хоолны зардал |
18.1% |
|
Байр сууцны зардал |
17.0% |
|
Худалдан авалтын зардал |
15.9% |
|
Бусад зардал |
15.5% |
|
Үзвэр үйлчилгээний зардал |
3.0% |
Судалгаанаас харахад аялагчид замдаа буюу тээвэрт хамгийн өндөр зардал гаргаж байгаа бол аяллын гол зорилго болох үзвэр үйлчилгээнд ердөө 3 хувийг зарцуулсан байна.
Судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооны албан ёсны холбоосоор орж үзэх боломжтой.
Сэтгэгдэл үлдээх