Нийслэлийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллаж байна. Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр тутмын бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд нийт 162 алба хаагч, 48 тусгай зориулалтын техник хэрэгсэл автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн Онцгой комисс болон есөн дүүргийн Онцгой комиссын шуурхай штабт нийт 21 алба хаагч, ус тогтдог 41 байршилд, 60 мотопомпны бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм.
Долоодугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагаас долоодугаар сарын 11-ний өдрийн 05:00 цаг хүртэл Улаанбаатар хотод орсон борооны улмаас Геодези, усны барилга байгууламжийн газар (ГУББГ)-т гурван дуудлагаар 26 ажилтан, албан хаагч, нийт 12 байршилд үүрэг гүйцэтгэв.
Үүнд:
Долоодугаар сарын 11-ний өдрийн 08:00-14:00 цаг хүртэл 1-2 мм бороо орох урьдчилан мэдээг Цаг уур орчны шинжилгээний газраас өглөө.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай штаб, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, завьт эргүүл, шүлхийн маршрутын бус хяналт зэрэг арга хэмжээнүүдэд нийслэлийн Онцгой байдлын газраас 314 алба хаагч, 85 нэгж техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
Хүй долоон худагт нийслэлийн Аврах ангиас 12 алба хаагч, 4 автомашинтай, Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангиас 8 алба хаагч, 2 автомашинтай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангиас 7 алба хаагч, 2 автомашин, нийт 27 алба хаагч, 8 автомашинтай үүрэг гүйцэтгэж буй.
Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэдийн аюулгүй байдлын хамгаалалтад Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 2 автомашин, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 2 автомашин, Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашин, нийт 21 алба хаагч 6 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл үлдээх