Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваанд Улсын аварга О.Хангай өвдөг шороодлоо.
Түүнийг давсан бөх Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, аймгийн начин Батбаярын Сундуйжав.
Б.Сундуйжав 2023 онд аймгийн начин цол хүртэж байсан бол 2024 оны Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд "Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан, аймгийн начин Батбаярын Сундуйжав түрүүлж залуучуудын улсын аварга боллоо" хэмээн мэдээлэгдэж байжээ.
Түүний хувьд энэ оны гуравдугаар сард Дархан-Уул аймгийн Эх Орончдын өдөрт зориулсан Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдааны гурвын даваанд мөн Дархан аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулж байжээ.
Сэтгэгдэл үлдээх