Английн шигшээ Норвегийг хожиж, ДАШТ-ий хагас шигшээд үлдлээ

.Graph
2026-07-12

Эрлинг Хааланд тэргүүтэй Норвегийн викингүүдийн аялал Английн эргийг мөргөөд буцлаа.

Тоглолтыг англичууд бүрэн хянаж,удирдаж, норвегичүүд сөрөг довтолгоо хийж байсан гоол орохоор аюултай момент бараг л гаралгүй хагас цаг гаран тоглов.

Эхний хагасын сүүлийн 10 минутад харин тоглолт тун сонирхолтой болж эхэллээ. Эхлээд норвегчүүд талбайн төвд Кэйнээс бөмбөг тасалж сөрөг довтолгоонд шилжин Скьеллеруп маш гоё цохисон нь хаалганы шон оноод гоол оров.

Гэвч эхний хагас өндөрлөхөөс өмнө англичууд тоог тэнцүүлж дөнгөлөө.

Зүүн жигүүрээс Гордон маш оновчтой Жүд Беллингэмд дамжуулж, Жүд түүнийг нь "чулуу" болгон, тоо 1:1- ээр эхний үе өндөрлөлөө.Завсарлахаас өмнө Кэйн гоол оруулсан ч отон тоглолт учир тооцсонгүй.

Хоёрдугаар хагаст Норвег булангийн цохилтын дараа дахин тэргүүлж эхэлсэн Хааланд илтэд алдаа хийсэн тул гоолыг тооцсонгүй.

Англичууд бөмбөгөө илүү эзэмшсээр үндсэн цаг дуусч, нэмэлт цаг эхлэв.

Нэмэлт цагийг хүлээж байсан гэлтэй шал өөр Англи гарч ирлээ, талбайд.

Тун удалгүй Жуд хоёр дахь, хожлын гоолыг оруулсан.

Нэмэль цагт викингүүдийн "бяр" нь дуусч, харин англичууд бүх талаар илүүрхсээр хожлоо хадгалж, хагас шигшээд шалгарлаа.

Норвеги Хааландад хамаг найдвараа тавьсан ч өнөөх нь өнөөдөр тун муу тоглолоо.

Англи 1966 онд нутагтаа дэлхийн аварга болсноос хойш гуравдахиа хагас шигшээд (1990,2018,2026) шалгарч буй нь энэ. "Гурван арслангууд" Аргентин-Швейцарийн ялсантай долдугаар сарын 15-нд Атлантад учирна.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

"FIFA World Cup 2026" тэмцээний мэдээллийн спонсор:

Капитрон Банк / Capitron Bank

DBN Carrier

Хамтран ажиллагч: Graph.mn , iCodice, LLC

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe