BLACKPINK хамтлаг “Born Pink” аялан тоглолтоо дуусгасны дараа гишүүдийн “YG Entertainment”-тай хийсэн гэрээ дууссан. Хамтлагийн гишүүд гэрээгээ шинэчлэн, дахин гэрээ байгуулахдаа зөвхөн хамтлагийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж, хувийн гэрээ хийгээгүй билээ. Женнигийн хувьд арванхоёрдугаар сард “Odd Atelier” буюу “OD” нэртэй хувийн агентлагтай болж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэгвэл Женни зургаадугаар сард шинэ цомгоо гаргах болсон талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал “News1” нэртэй сайт /2024.03.31/ Женниг өөрийн ганцаарчилсан цомог дээрээ ажиллаж байгаа гэж мэдээлсэн байна.
Женни 2018 онд “Solo” нэртэй анхны ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан. Тус уран бүтээл нь одоогийн байдлаар Youtube дээр нэг тэрбум хандалт авсан байгаа. Мөн таван сарын өмнө “You and Me” нэртэй ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан. Энэхүү уран бүтээл нь Billboard-ийн дэлхийн шилдэг 200 дууны долоодугаар байранд жагссан юм.
Эх сурвалж: The Korea Times
Сэтгэгдэл үлдээх