Нийслэлчүүд энэ жил нийтдээ 14.1 тэрбум төгрөгөөр нааджээ

Ц.Чимэдцэеэ
2026-07-14

Жил бүр Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх төсвийг Нийслэлийн Засаг даргын захиран зарцуулах урсгал зардлын дунд оруулж, НИТХ-ын тогтоолоор баталдаг. 

Энэ жилийн тухайд 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн 2026 оны төсвийг НИТХ баталсан. Үүнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах зардал 5 тэрбум төгрөг байжээ.

Харин 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дээрх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулан Үндэсний их баяр наадам зохион байгуулах зардлыг дангаар нь 9,6 тэрбум болгон нэмэгдүүлж, дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар тэмдэглэн өнгөрүүлсэн “Дэлхийн адууны өдөр”-т 4,5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.

Энэ нь Үндэсний их баяр наадам зохион байгуулсан түүхэн дээд төсөв юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээр зардлыг хэрхэн, юунд зарцуулсан талаар дэлгэрэнгүй тайлан мэдээллээ Шилэн дансны цахим системд оруулаагүй байна. Тэгвэл нийслэлчүүд та бүхэн энэ жил нийтдээ 14.1 тэрбум төгрөгт дүйцэхүйц сэтгэл хангалуун сайхан наадаж чадав уу?

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe