Хөлбөмбөгийн ДАШТ-ий базаа: Испани түүхэндээ хоёр дахь удаагаа шигшээ тоглолтод шалгаран үлдлээ

.Graph
2026-07-15

№25

Франц-Испани 0:2

Испанийн гоол "өөрөө хүрээд ирээгүй" бол таамаглаж байсан шиг испаничууд бөмбөг эзэмшиж, франц хурдтай сөрөг довтолгоо үе үе хийсээр эхний үе тэнцүү өндөрлөх байв. Гэвч Францын хамгаалагч Люк Динь торгуулийн талбайнаасаа бөмбөг зайлуулахаар бөмбөгөө цөлөх гэхдээ Ямалийг харалгүй өшиглөж орхисон. Яах аргагүй том алдаа, яах аргагүй "пенальти".

Испанийн Микель Ояарсабаль 11 метрээс алдсангүй, энэ ДАШТ-ий тав дахь гоолоо орууллаа.

Гоол алдсаны дээр францчууд төвийн хамгаалагч Салибагаа гэмтлийн улмаас алдсанаар ерөнхийдөө барьц муутай болсон.

Хоёрдугаар хагаст байдал олигтой өөрчлөгдсөнгүй, харин ч Педро Порро хоёр дахь гоолыг оруулснаар Францын гурван дэлхийн аварга дараалан финалдах мөрөөдөл нь замхарлаа.

Хамгийн чухал тоглолтдоо хамгийн муу тоглолoo, францчууд.

Испани ийнхүү түүхэндээ хоёр дахь удаагаа ДАШТ-ий шигшээ тоглолтод шалгаран үлдлээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

"FIFA World Cup 2026" тэмцээний мэдээллийн спонсор:

Капитрон Банк / Capitron Bank

BidMon Cargo

DBN Carrier

Хамтран ажиллагч: Graph.mn, iCodice, LLC

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe