Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 2006 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрсэн 1251 хүн, 0-18 насны 755 хүүхэд байна.
Төв болон салбар эмнэлэгт нийт 84 хүнд яаралтай мэс засал, 67 хүнд төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ. Зам тээврийн ослын улмаас нийт 370 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрсэн 230 хүн, 0-18 насны 140 хүүхэд байна.
Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 74 байгаагаас 0-9 насны 13 хүүхэд, 10-18 насны 21 хүүхэд байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн таван хүүхэд байгаа юм.
Өнөөдрөөс эхлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын найман цагт бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь хүргэж байна.
Төв болон салбар эмнэлгийн Амбулаторийн тасагт нийт 184 хүнд үзлэг, 150 хүнд боолт эмчилгээ хийсэн бөгөөд яаралтай мэс засал 4, төлөвлөгөөт 67 мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Түүнчлэн хэвтэн эмчлүүлэх тасгуудад нийт 565 өвчтөн байснаас шинээр 20 хүн ирсэн бол, 167 өвчтөн эмнэлгээс гарч, өдгөө 417 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн Эрчимт эмчилгээний тасаг.
Сэтгэгдэл үлдээх