Ирэх долоо хоногоос халуун ус хязгаарлана

Ц.Чимэдцэеэ
2026-07-15

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас шугам сүлжээний урсгал болон их засварын ажлын хүрээнд дулааны шугамын 6 дугаар ээлжийн буюу халуун ус хязгаарлах талаар мэдээллээ.

Хугацаа: 2026 оны 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 8-ныг дуустал (нийт 20 хоног).

Байршлын зураглал: Хязгаарлалтад хамрагдах нарийвчилсан бүсийг Google Maps зураглал линкээс харах боломжтой.

Халуун ус хязгаарлах байршлууд:

  • 1бвгд магистраль: Хурд, Эрэл, Жигүүр грандын орон сууц орчим, Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-оос хангагддаг хэрэглэгчид.

  • 2бв магистраль: Улсын I төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар, СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ орчим, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Английн ЭСЯ орчмын хэрэглэгчид.

  • 3аб магистраль: Төрийн тусгай хамгаалалтын газар, Оросын элчин сайдын яам, Улсын их дэлгүүр, 40, 50 мянгат орчмын хэрэглэгчид.

  • 5бв магистраль: Цагдаагийн авто бааз, ЗЦГ, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид.

  • 11ж магистраль: Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчмын хэрэглэгчид.


Хийгдэх ажлууд болон техникийн зохицуулалт:

  1. Ажиллагаанд залгах хугацаа: 1бвгд, 2б, 5бв, 3аб, 11ж магистралийн шугамуудыг 7 дугаар сарын 19-нөөс 7 дугаар сарын 26-ны хооронд үе шаттайгаар ажиллагаанд залгана.

  2. Шугам шинэчлэлт:

    • ДХ-242-оос ДХ-244 цэгийн хооронд 2Ф350мм голчтой 176 хос метр шугам,

    • ДХ-244-өөс ДХ-249 цэгийн хооронд 2Ф300мм голчтой 362 хос метр шугамыг тус тус шинэчлэн солино.

  3. Хаалт шинэчлэлт: Дараах цэгүүд дэх таслах хаалтуудыг шинэчлэх ажил хийгдэнэ:

    • ДХ-11134 цэгт 2Ф400мм хаалт,

    • ДХ-5114 цэгт 1Ф400мм хаалт,

    • ДХ-569-2 цэгт 1Ф300мм хаалт,

    • ДХ-240 цэгт холбоосын 2Ф250мм хаалт,

    • ДХ-196 цэгт салааны 2Ф250мм голчтой хаалт.

  4. Бусад: Төлөвлөгөөт урсгал засварын ажлууд тус тус хийгдэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe