Бидний алдагдсан амралтын өдрүүдийг санагалзах нь

Ц.Чимэдцэеэ
2026-07-16

Зургаар үзэх бол энд дараарай.

2025.06.27

УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.

“Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ”

2025.12.11

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Чуулганы хуралдааны анхны хэлэлцүүлгээр “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Цагаан cap тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжлээ.

2025.12.16

ТББХ-оор хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн С.Зулпхар, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр нэр бүхий гишүүд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүд амралтын өдөр таарсан тохиолдолд дараагийн ажлын өдөрт шилжүүлэх нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусдаг талаар дурдаж байсныг сануулаад, үүнийг хэрхэн зохицуулахаар тусгасныг лавласан.

Хуулийн төсөл санаачлагч Б.Уянга гишүүн, Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр нийтээр тэмдэглэх бүх баярыг бус зөвхөн Үндэсний их баяр наадам, Цагаан сар тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх зохицуулалт болон өөрчлөгдсөн гэсэн хариулт өгсөн.

2025.12.18

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, О.Саранчулуун, Б.Түвшин, С.Бямбацогт нар асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцолж байлаа.

2025.12.19

Хууль санаачлагчид буцаасан талаар УИХ-ын гишүүн Б.Уянга цахим хаягтаа уг төсөл буцаагдсан талаар мэдээлсэн. Ийнхүү мөн сарын 31-нд Хаврын чуулган хаасан. 

Одоо

Энэ хуулийн төсөл батлагдсан бол өнөөдөр, маргааш бид хуулийн дагуу амрах байв. Одоо харин Засгийн газрын санаачилгаар амарсан бол нөхөж ажиллах зохицуулалттай байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe