Кристофер Нолан найруулагчийн "The Odyssey" (Одиссэй) киноны жүжигчдийн түрлэгээр Грекийн бурхан мэт гоо үзэсгэлэн трэнд болж байна.
Жүжигчийн Зендаяагийн сүлжмэл титмүүд, Лупита Нионгогийн гялалзсан арьс, Энн Хатауэй жирэмсэн үеийн гэрэлтсэн мөчүүд гээд хаа сайгүй л тэнгэрийн элч мэт уур амьсгал газар авчээ.

Өчигдөр орой Нью-Йоркт болсон нээлтийн үеэр Зендаяа өөрийгөө жинхэнэ Афин дагина бодитоор залран ирсэн мэтээр харууллаа.
Дэлгэцнээ мэргэн ухаан, дайн байлдаан, уран гар урлалын дагины дүрийг бүтээсэн тэрээр тэнгэрийн элч мэт царайтай, будаггүй мэт харагдах хөнгөн будалтыг сонгосон байна. Өөрийн олон жилийн нүүр будагч Эрнесто Касильястай хамтран ажиллаж, хацартаа маш зөөлөн сарнайн ягаан өнгийн хацар өнгөлөгчийг уусган, ямар ч нүхжилтгүй, гэрэлтсэн суурийг бий болгосон бөгөөд шанааных нь дагуух натурал, гэрэлтсэн гэрэл нь яг л нарны туяа туссан мэт харагдаж байв. Түүний уруулыг өөрийнх нь уруулын өнгөтэй уусах бор өнгийн харандаагаар маш нарийн хүрээлж будсан нь царайных нь төрхтэй төгс нийцэж байлаа. Хөмсгийг нь дээш нь үл ялиг самнаж, жигдхэн нарийсгаж зассан байсан бол нүдэндээ ямар ч сормуусны будаг болон тень тавиагүй байв. Энэхүү дүр төрх нь өдрийн эхэнд болсон хэвлэлийн уулзалтаас эхлэн маш сайн сууж, натурал харагдаж байлаа.

"Нээлтийн үеэр бид арьсыг шинэлэг, гэрэлтсэн, яг л наранд жаахан борлосон мэт натурал харагдуулахыг хүссэн" гэж Касильяс хэлэв. "Будалтыг санаатайгаар маш энгийн буюу минимал байлгаж, гэрэлтсэн арьсыг гол цөмөө болгон, нарны гэрэл тусдаг хэсгүүдэд зөөлөн дулаан өнгийг суулгахад анхаарлаа хандуулсан."
Prada Beauty брэндийн бүтээгдэхүүнийг ашиглажээ.
Бэлтгэл болгон Augmented Skin Cream, Essence, болон Eye Cream-ийг хэрэглэж, дараа нь арьсанд зөөлөн зурагны эффект мэт уусалт өгөх Reveal Skin Optimizing Foundation болон өө дарагч Blurring + Micro-Correcting Concealer-ийг хэрэглэсэн байна. Үүнд хамрын нуруу, хацар, шанаа, дух, эрүү зэрэг хэсэгт Prada Touch Cream to Powder Blush-ийн Caffe болон Cherry өнгийг уусган тавьж, урууланд "зөөлөн амьд өнгө төрх" оруулахын тулд уруул өнгөлөгч чийгшүүлэгч Lip Balm (Astral Pink)-ийг хэрэглэжээ.
Зендаяа мөн урт үсний засалтаа хэвээр үлдээв.
Түүний үсний стилист Кори Морено түүнд зориулан романтик унжсан үснүүдтэй, түүний ташаа хүртэл унжсан зузаан бөгөөд ширхэг бүр нь тодорсон сүлжмэл үсний засалтыг урласан байна.
Энэхүү гоо сайхан дүр төрх нь түүний өмссөн, загварын ордны 2025 оны намрын цуглуулгаас сонгосон, баримал мэт хэлбэртэй мөрөвчгүй корсет болон газар шүргэсэн урт далавч бүхий сүрлэг цагаан Matières Fécales даашинзыг улам бүр тодотгож өгч байв.
Зендеягийн хувьд ийм шинэлэг царайтай харагдах нь огтхон ч шинэ зүйл биш боловч, энэ удаагийн даашинзны сүрлэг, драматик уур амьсгалтай харьцуулахад үнэхээр зоримог шийдвэр мэт санагдаж байлаа. Энэ бүтээлч багийн дараагийн удаа ямар гайхалтай төрхөөр бэлэг барихыг тааж мэдэх гэж оролдоод ч хэрэггүй биз ээ.
Сэтгэгдэл үлдээх