Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтын завсарлагаар Жастин Бибер тэргүүтэй одод тоглоно

Ц.Чимэдцэеэ
2026-07-16

Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд анх удаа зохион байгуулагдах шигшээ тоглолтын завсарлагааны шоунд дэлхийн хэмжээний супер одод нэгдэн гайхалтай тоглолт үзүүлэхээр болжээ.

Энэхүү түүхэн тоглолтод поп урсгалын хаан гэгддэг Жастин Бибер гоцлон дуулах бөгөөд түүнтэй хамт домогт дуучин Мадонна, Шакира, Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг, Бурна Бой (Burna Boy), нэрт удирдаач Густаво Дудамел болон PS22 найрал дуучид нэгэн тайзнаа гарах юм.

Шоуг ирэх бүтэн сайн өдөр (2026 оны 7 дугаар сарын 19) олон улсын хүмүүнлэгийн "Global Citizen" байгууллага зохион байгуулж, алдарт "Coldplay" хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин ерөнхий продюсероор ажиллаж байна.

Тоглолт дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилготой "FIFA Global Citizen Education Fund" (Боловсролыг дэмжих сан)-г дэмжих хүмүүнлэгийн зорилготой ажээ.

Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон боловсролын сангийн үйл ажиллагаатай танилцахыг хүсвэл FIFA Global Citizen Education Fund холбоосоор зочлоорой.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe