Импортын хамааралтай орон экспортын зөвлөгөө авах эртэднэ

Ц.Чимэдцэеэ
2026-07-17

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг төсвийн үрэлгэн байдлыг шүүмжлэв.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас цахилгаан эрчим хүчийг экспортлохтой холбоотой гурван өөр төрлийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарласан байна.

Эдгээр тендерийн нийт төсөвт өртөг нь 790 сая орчим төгрөгт хүрч байгаа. Үүнийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг үүнийг салбарын хүндрэлтэй үед гаргаж буй "утгагүй, дэмий үрэлгэн зардал" хэмээн хатуу шүүмжиллээ.

Тендерийн нарийвчилсан задаргаа

Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан эрчим хүчний экспортын чиглэлийн зөвлөх үйлчилгээнүүд:

  1. Цахилгаан эрчим хүчний экспортын чиглэлээр салбарын хууль тогтоомжид шинжилгээ хийх, олон улсын туршлага судлах, зөвлөмж боловсруулах, хууль зүйн зөвлөх үйлчилгээ

    • Төсөвт өртөг: 96,419,425 төгрөг

    • Худалдан авах ажиллагааны журам: Харьцуулалтын арга (5 хоног)

  2. "Цахилгаан эрчим хүчний экспортын стратеги 2026-2040" баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээ

    • Төсөвт өртөг: 388,170,000 төгрөг

    • Худалдан авах ажиллагааны журам: Нээлттэй тендер шалгаруулалт (21 хоног)

  3. Цахилгаан эрчим хүч экспортлох санхүү, татварын орчны шинжилгээ, судалгаа хийх, зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээ

    • Төсөвт өртөг: 305,725,800 төгрөг

    • Худалдан авах ажиллагааны журам: Нээлттэй тендер шалгаруулалт (21 хоног)

Монгол Улсад эрчим хүчний хэрэгцээ жилд 8-10%-ийн өсөлттэй байна. Энэ хэрэгцээг манай улс бүрэн хангаж чадахгүй, ОХУ болон БНХАУ-аас эрчим хүч импортолдог хамааралтай хэвээр байгаа. Ийм байхад "экспортлох стратеги" ярих нь бодит хөрснөөс тасарсан үйлдэл.

Салбарын мэргэжилтнүүд төсвийн энэхүү хөрөнгийг цаасан дээрх судалгаа, зөвлөх үйлчилгээнд үрэхийн оронд өвлийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан станцуудын урсгал засвар, шинэчлэлд зарцуулах нь илүү өгөөжтэйг сануулжээ.

Мөн эрчим хүчний яам болон түүний харьяа мэргэжлийн байгууллагууд өөрсдөө ийм хэмжээний бодлогын баримт бичиг боловсруулах боловсон хүчин, чадамжтай байх ёстой бөгөөд үүнийг гадны зөвлөх компаниар өндөр үнээр хийлгэх шаардлагагүй хэмээн шүүмжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe