Шатахууны үнэ дэлхийн орнуудад

Ц.Чимэдцэеэ
2026-07-17

Импортын үнэ өсөхөд шууд нөлөөлдөг зах зээл. Монгол Улс шатахууныхаа хэрэглээний 98 хувийг ОХУ-аас импортолдог. Тиймээс ОХУ-аас нийлүүлэх хил үнэ болон дэлхийн газрын тосны үнийн өөрчлөлт Монголын дотоодын үнэд шууд нөлөөлдөг.

Шатахууны үнийн өсөлт нь зөвхөн Монголд тохиолдсон үзэгдэл биш. Дэлхийн газрын тосны үнэ өсөх үед олон улс оронд шатахууны үнэ нэмэгдсэн.

Гэхдээ Монгол Улсын хувьд шатахууны хэрэглээгээ бараг бүхэлд нь импортоор, тэр дундаа нэг улсаас өндөр хамааралтайгаар хангадаг учраас дэлхийн зах зээлийн өөрчлөлт иргэдийн хэрэглээнд шууд мэдрэгддэг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe