Иргэдийн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг лхагва гаригаас олгож эхэлнэ гэж Эрдэнэс Тавантолгой ХК дахь Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээллээ.
Тэрээр "2023 оны санхүүгийн тайлан дээр аудит хийгээд дуусаж байна. Маргаашаас иргэдийн данс руу шилжүүлээд эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Татварын дараах ашгаар 1072 хувьцаатай иргэн 256 мянган төгрөг авахаар байна. 2023 онд бид 2.3 их наядын ашигтай ажилласнаас иргэдэд 800 гаруй тэрбум төгрөгийг хуваарилна" гэв.
Сэтгэгдэл үлдээх