2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын бөхийн барилдаанд барилдаж байсан сумын харцага Р.Амгаланбаатар нь сумын заан Б.Лхагва-Очирын толгой руу цохисон үйлдлийг шалгаж байгаа талаар Прокурорын байгууллагаас өмнө мэдээллэсэн. Шалгалтын ажиллагааны явцад хохирогч сумын заан Б.Лхагва-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэв.
Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлсэн талаар МҮБХ-ноос мэдэгдлээ.
Эл мэдэгдэлдээ "Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын бөхийн барилдаанд учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын үйлдлийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас шалгаж, Прокурорын байгууллагаас хянаж байгаа бөгөөд МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлсэн болно" гэжээ.
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл
Сэтгэгдэл үлдээх