Монголын баг олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас 2 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ

.Graph
2026-07-21

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо 2026 оны 7 дугаар сарын 10-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, 2 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ.

  • Мөнгөн медаль

Даваадоржийн Хүслэн – Сант сургууль

Чиндэгсүрэнгийн Чингүн – Сант сургууль

  • Хүрэл медаль

Сонорын Манлай – Сант сургууль

Алтангэрэлийн Ану – Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль

Тамирын Билгүүнгэрэлт – Эрхэт Эрдэм сургууль

Мөнхбаярын Амин-Эрдэнэ – Шинэ-Үе сургууль

Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Алтангэрэлийн Ану математикийн салбарын нэрт эрдэмтэн, Филдсийн шагналт Мэриэм Мирзаканигийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Энэ шагналыг IMO 2026-д олгож байгаа нь албан ёсоор зарлагдсан.

Монгол Улсын багийг ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар, туслах багшаар Х.Нурсолтан, А.Ивээл нар ажиллалаа.

Эх сурвалж: Боловсролын Ерөнхий газар

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe